Мал тооллогоор шилдэг омог, эрлийз үүлдрийн тоог нарийвчлан гаргах үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-07 14:16:47

Ховд/МОНЦАМЭ/  2018 оны мал тооллого өнөөдөр орон даяар эхэллээ. Ховд аймагт малын тооллого эхэлж, тооллогын комиссын ажлын хэсэг сумдад бүсчлэн ажиллаж байна.

Ховд аймгийн сумдын төрийн сангийн мэргэжилтэн, зарим сумдын орлогч дарга нар нийтдээ 20 гаруй хүнд тусгай хөтөлбөрийн дагуу мал тооллого, Хүн Амын Өрхийн Мэдээллийн Сангийн баяжилт, Хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл ажил, жилийн эцсийн мэдээ, тайланг хэрхэн гаргаж ирүүлэх зэрэг ажлуудаар нэг өдрийн сургалт явуулж, маягт заавраа авчээ. хөдөөгийн сумдад хүргүүлээд байна.

Мөн эрчимжсэн аж ахуй, нутгийн шилдэг омог, цэвэр эрлийз, нутгийн сайжруулсан үүлдэрийн малын тоо өрх сууриас дутуу нөхөгдөж ирдэг явдал өмнөх жилүүдэд гарч байсныг Үндэсний Статистикийн Хорооны онлайн сургалтын үеэр анхааруулан, аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Ө.Бат-Өлзийд хөтөлбөр хүргүүлсэн байна. 

Ховд аймаг өнгөрсөн оны мал тооллогоор 3 сая 446,6 мянган малтай болж, өмнөх оныхоос 165,мянган толгой буюу 5,1 хувиар өссөн юм. Уг тооллогын дүнгээр улсын хэмжээнд тоологдсон малын 51 хувийг Ховд аймгийн мал эзэлж байгаа юм.

Холбоотой мэдээ