Хөвсгөлд 42 градус хүйтэн хонолоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-07 10:42:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө 26-42 градус хүйтэн хонолоо. Хамгийн хүйтэн Рэнчинлхүмбэ сумын нутагт -42 градус, Цагааннуурт -41 градус хоносон байна.


Өглөөний 9 цагийн байдлаар ихэнх сумын нутагт цастай байгаа бөгөөд хамгийн их цас Хатгал, Улаан-Уул суманд 14 см байна. Харин өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

 

Холбоотой мэдээ