Сагсай суманд 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-07 13:25:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд энэ жил шинээр баригдсан 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга ашиглалтад орж,  өчигдөр нээлтээ хийжээ.

Тухайн ажилд зориулж 2018 оны улсын төсөвт нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилт суусан юм. Барилгын ажлыг “Чандмань Уушир” компани гүйцэтгэсэн бөгөөд хуваарьт хугацаанд багтаан ашиглалтад оруулсан байна.

 Дээрх цэцэрлэг нь сумын төвийн нэгдсэн халаалтад холбогдсон, дотроо цэвэр, бохирын системтэй ажээ.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цэцэрлэгийн хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ жил тус аймагт 10 цэцэрлэг шинээр баригдаж байгаагаас одоогоор таван цэцэрлэг ашиглалтад орсныг онцолсон байна.

Холбоотой мэдээ