Хятад, АНУ хоёр 90 хоногийн дотор тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2018-12-07 11:29:01
МОСКВА. /RIA Novosti/. Бээжин, Вашингтон хооронд үүссэн худалдааны маргааныг 90 хоногийн дотор шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Трамп “Twitter” дэх хуудсандаа Хятадын Худалдааны сайдын мэдэгдлээс иш татсан байна. Хэлэлцэн зөвшилцөхөд гаргасан гурван сарын дотор бид тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэж Хятадын Худалдааны сайд пүрэв гарагийн өглөө мэдэгджээ.

“Би үүнтэй санал нэг байна” гэж Трамп бичсэн байна.
Холбоотой мэдээ