Малын чанарыг сайжруулснаар малчид нэмэгдэл орлого олох боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-08 21:41:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн малчдын холбоо ТББ-аас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Мал аж ахуйн чадамж, арга техникийн бэхжүүлэх” төслийн хүрээнд малын чанарыг сайжруулах ажлыг 2014 онооос хийж байна.

Энэ ажлын хүрээнд аймгийн Хайрхан, Хангай, Жаргалант сумын зургаан багт 60 малчин өрхийг загвар болгон сонгон авч, хонины чанар сайжруулах, махны гарцыг нэмэгдүүлэх үржлийн хөтөлбөр хэрэгжүүлж, загвар малчин өрхүүдэд үржлийн стандартын дагуу шилмэл сүргийг бий болгосон байна.   

Дээрх сумдад малын үржлийн нэгжийг байгуулж, Баяд, Барга үүлдрийн 132 хуц, 60 хээлтэгч хонийг өгсөн нь өнөөдөр хонины амьдын жин нутгийн үндсэн сүргийн хониноос 3-5 кг илүү жинтэй болж, малчдад махны ашиг шимийн үзүүлэлтээс нэмэгдэл орлого олох болсон байна. Малчид ч үүнд таатай хандаж байгаа юм. 

Холбоотой мэдээ