Бээжинд Авлигатай тэмцэх олон улсын өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-07 12:53:57

БЭЭЖИН. /Синьхуа/. 15 дахь удаагийн Олон улсын авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан Хятадын Коммунист намын /ХКН/ Сахилгын хяналтын төв комисс болон Төрийн хянан шалгах хороо арга хэмжээ зохион байгуулжээ.  


ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Сахилгын хяналтын төв комиссын орлогч дарга бөгөөд Төрийн хянан шалгах хорооны дарга Ян Сяоду тус арга хэмжээнд оролцож, үг хэлсэн байна.


"БНХАУ-ын дарга Си Жиньпины Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн үзэл баримтлалыг дагаж мөрдөх, намын дотоод удирдлагыг чангатгаж, авлигатай тэмцэхэд бүх талд гүн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны гол суваг болохынхоо хувьд хүн төрөлхтний нэгдмэл хувь заяа бүхий хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахын тулд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хамгаалах ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ