Нөхөн сонгуулийн тов зарлах саналыг УИХ-д хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-07 13:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргуулах саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хүргүүллээ.

Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүний орон тоо гарсан бол нөхөн сонгууль явуулна” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заажээ.

 


Холбоотой мэдээ