Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-12-07 14:02:20
ПАРИС. /France-Presse/. 2015 онд Францын нийслэл Парис хотод үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж байгаа франц-бельгийн гэх террорист бүлэглэлийн хоёр гишүүнд эрүү үүсгэсэн тухай “France Info” цахим хуудсанд мэдээлжээ.

Софиан Айари, Али Эль-Хаддад Асуфи гэгч этгээдүүдийг Бельгид баривчилж, Францад шилжүүлэн өгсөн байна.

Дээрх цахим хуудсанд мэдээлснээр, тэднийг “террористуудад тээврийн хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн, террористуудын ашигладаг тэсрэх аюултай эд зүйлсийг хадгалахад зохион байгуулалттай гэмт бүлэглэлд тусалсан, хэсэг бүлгээр нийлж хүний амь хөнөөсөн болон террорист бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон хэрэгт буруутгажээ”.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой зохион байгуулалттай гурван бүлэглэлийн террористууд Парис болон Сен-Дени хотод цуврал халдлага үйлдсэний улмаас 130 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархдаж гэмтсэн байна.
Холбоотой мэдээ