“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг даруй суллахыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-07 14:21:30

БЭЭЖИН. /Синьхуа/. “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулах болсон үндэслэлээ даруй тайлбарлаж, түүнийг суллахыг бид АНУ болон Канад улсад хандан хүссэн гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.


“Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньчжоу Канадад баривчлагдсан тухай “The Globe and Mail” сонинд урьд нь мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, түүнийг Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын талын хүсэлтээр баривчилсан байна.

Холбоотой мэдээ