Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-12-07 15:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн профессор Урадын Булагийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнажээ.

Монгол Улсын түүх, өв соёлыг хилийн чанадад сурталчлан таниулах, Британи дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон энэхүү шагналыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Кэмбриджийн их сургууль дээр гардуулан өглөө.


Мөн Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн судлаач Либби Пиччиг төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг гардуулсан юм.

Холбоотой мэдээ