45 жилийн түүхтэй “Уран хас” балетыг маргааш тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-07 15:35:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын суут хөгжмийн зохиолч Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж. Чулууны мэдлэсний 90 жилий ой, Уран хас балетын 45 жилийн ой энэ сард тохиож байна.

Ойг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид энэхүү балетыг маргааш тайзнаа толилуулна. Уг балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. 45 жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тогло буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод УГЗ, удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлоочид тоглож байсан түүхтэй.
Хоёр бүлэг гурван үзэгдэлтэй тус балетыг 45 жилийн турш театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Энэ удаагийн тоглолтод Хасын дүрд УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Х.Өлзий-орших, Хандармаагийн дүрд СТА Б.Батчимэг тоглох юм. 

Холбоотой мэдээ