Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40-45 градус хүрнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-07 17:07:16


   Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх аж.


Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх нь ээ. Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх аж. Бусад хугацаанд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард нутгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ