Сурагчдын амралт энэ сарын 22-аас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-08 21:50:36

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЕБС-ийн сурагчдын 2-р улирлын амралт энэ сарын 22-аас ирэх сарын 20 хүртэл 4 долоо хоног үргэлжлэхээр болсон байна. Энэ удаад сурагчид бага, дунд, ахлах анги харгалзахгүйгээр нийтээрээ дөрвөн долоо хоног амрах юм байна.

Сурагчдын амралтын хуваарийг үргэлжүүлэн танилцуулбал  3-р улирлын амралт 3-р сарын 23-аас 4-р сарын 14 хүртэл 3 долоо хоног, зуны амралт 1-2-р анги 6-р сарын 1-ээс, 3-5-р анги 6-р сарын 8-аас, 6-12-р анги 6-р сарын 15-аас тус тус эхлэх аж.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбоотой хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн жилийн агуулгыг нягтруулан зөвлөмж заавар боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Манай аймгийн хувьд цаг агаар их хүйтэрч, ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдвэл сурагчдын амрах хугацааг цааш нь сунгаж болзошгүй” хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн И.Ганболд хэллээ.

Холбоотой мэдээ