НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-12-07 16:27:09

ВАШИНГТОН. /FoxNews/. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Никки Хейли удахгүй огцрох гэж буйтай холбогдуулан түүний албыг үргэлжлүүлэн хаших хүнээр Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезер Науэртийг томилж магадгүй тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Өнгөрсөн 10 дугаар сард тус албанд томилохоор төлөвлөж буй хүмүүсийн жагсаалтад Х.Хауэрт багтаж байгаа тухай мэдээлсэн билээ. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Н.Хейли энэ оны эцсээр албан тушаалаасаа огцрох юм.


Х.Науэрт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө телевизийн “Fox News” сувагт сэтгүүлч байжээ.  

Холбоотой мэдээ