Булган аймгийн 80 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэсэн гэж үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-08 22:01:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар хэлэлцээд ойн арга хэмжээг “үр дүнтэй хэрэгжсэн” гэж үнэллээ.  

Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угсан “Бүтээлч  80 ажил” хийж, Булган сумынг тохижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бүтээн байгуулалт хийснийг ИТХ-ын төлөөлөгчид сайшаалаа. Ойг угтсан ажлаас удааширсан болон тасарсан арга хэмжээг дуусгах, хандивын бүрдүүлэлт, зарцуулалтыг иргэд, олон нийтэд сурталчлах, санхүүгийн тайланг мэргэжлийн байгууллагаар хянуулахыг аймгийн удирдлагад даалгасан юм. Тус аймаг байгуулагдсаны ойд зориулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 2,6 тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө төвлөрүүлжээ. Төрийн 4315 албан хаагч, 3017 иргэн, 257 аж ахуйн нэгж хандив өргөсөн байна.

Холбоотой мэдээ