“Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох бодолтой байгаад санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /РИА Новости/. Төрийн байгууллагадад “Huawei” болон “ZTE” компанийн бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглох төлөвтэй
байгаа тухай Японы мэдэгдэлд манай улс ихэд түгшиж байна хэмээн Хятадын гадаад хэргийн
яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.
Хятадын тусгай албаныхан тагнуул хийж магадгүй гэж болгоомжилж байгааагаас Японы
эрх баригчид Huawei Technologies болон ZTE компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийг төрийн
байгууллагуудад нийлүүлэхийг хориглох бодолтой байгаа тухай Японы олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлсэн байна.
“Энэ мэдээлэлд бидний санаа ихэд
зовниж байна. Huawei болон ZTE компани урт хугацааны туршид Японы зах зээлд хууль ёсны
дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Японы тал Хятадын компаниудад шударга
өрсөлдөхүйц орчныг бүрдүүлж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд сэв суулгах
алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй гэж бид найдаж байна” хэмээн Гэн Шуан мэдэгдсэн
байна.