Идэр сумын 300-аад иргэн " Ном эрдэм" аянд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-10 20:45:37

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Идэр сум дөрвөн багийн дунд ном эрдэм аян зохион байгуулж иргэд нийт 1400 гаруй ном уншжээ.

Энэхүү аян аймагтаа анхдагч болсон төдийгүй тус сумын иргэд идэвхтэй оролцож 210 насанд хүрэгч, 70 гаруй хүүхдүүд оролцсон байна. Аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулж  шилдгүүдээ тодруулжээ. Аяны хүрээнд иргэд сумын номын сангаас номоо авч уншсан бол хүүхдүүд сургуулийн номын сангаараа дамжуулан номоо авч уншжээ. Иргэд шинжлэх ухааны болон, танин мэдэхүйн, уран зохиолын номуудыг ихэвчлэн захиалж уншсан байна.

Харин хүүхдүүдийн хувьд түүхийн болон, үлгэрийн номыг шимтэн уншиж байсан хэмээн сумын номын санч мэдээлэв. Аянд Дархан-Уул багийн иргэд хамгийн олон ном уншсан шилдэг багаар шалгарчээ. Харин хамгийн олон ном уншсан иргэнээр Дархан-Уул багийн иргэн Б.Дэмбэрэлнямбуу, Цэцэрлэг багийн иргэн Ө.Ишханд нар тодорч Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн тэмдгээр шагнуулсан байна.

 

Холбоотой мэдээ