Д.Батхуяг: Халтартаж байж олсон мөнгө цагаан мөртэй байдаг юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-10 20:58:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Харахад бохир ч гэлээ энэ ажлын үр шим нь ариун цагаан хөдөлмөр юм хэмээн ярих Дашзэвэгийн Батхуяг 10 гаруй жил дугуй засварын чиглэлээр ажиллаж иржээ.


Эдний засварын газраар өдөрт дунджаар 20-30 авто машин үйлчлүүлдэг байна. 2017 онд Хэнтий аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гурван сая төгрөгийн дэмжлэг авч дугуй засварын тоног төхөөрөмж авчээ. Одоогоор “Зөв зам” ХХК-ны дэргэд түрээсийн талбай авч хувиараа дугуй засвар ажиллуулж байна. Олон жил хийсэн ажил нь гарт орж, туслах ажилтангүйгээр өдөрт авах ачааллыг төвөггүй давдаг гэнэ. Тэрбээр хэлэхдээ үйл ажиллагаа тогтмол байхын хэрээр орлого тогтмолждог зарчимтай. Энэ ажлыг маань дэмжиж ажилласан ХХҮГ-ын хамт олонд талархаж явдгаа илэрхийлж байлаа.


Жолооч нарын нэн тэргүүний хэрэгцээ бол сэлбэг хэрэгслийн худалдаа, хамгийн ойрхон дугуй засвар байдаг. Энэ хэрэгцээг хангах үүднээс “Зөв зам” ХХК нь нэг дор олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. 

Холбоотой мэдээ