Францын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Вашингтонд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-10 11:00:04

ПАРИС. /ТАСС/. Францын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэж Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Францын нөхцөл байдлын талаархи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлтэй холбогдуулан тэрбээр ийнхүү хэлсэн байна.


"АНУ-ын маргаанд бид хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд өөрийнхөөрөө амьдрах боломжийг бидэнд олгоно уу. Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи Парисын хэлэлцээрээс Д.Трампыг татгалзахыг америкчуудын дийлэнх нь дэмжихгүй байгаа учир энэ мэдэгдэлд анхааралл хандуулах шаардлагагүй” хэмээн Ле Дриан “LCI” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Францад “шар хантаазатнуудын” жагсаал цуглаан хийж буй шалтгаан нь 2015 оны Парисын хэлэлцээр юм гэж үзэж буйгаа өмнө нь Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түлшний үнэ болон татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “шар хантаазатнууд” хөдөлгөөний 4 дэх удаагийн жагсаал цуглаан Франц улсад өнгөрсөн бямба гарагт болсон юм.  

Холбоотой мэдээ