Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-10 12:55:01

БЕЛГРАД. /ТАСС/. “Ардчилсан фронт” сөрөг хүчний удирдагч Небойша Медоевич болон Милан Кнежевич нарыг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Черногорын нийслэл Подгорица хотод өнгөрсөн ням гарагт болжээ. Уг жагсаал цуглааныг сөрөг хүчний удирдагчдын нэг Андрия Мандич удирдсан байна.


Жагсаал цуглаанд 4000 орчим хүн оролцсон бөгөөд зохион байгуулагчид жагсаал цуглаанд оролцогчдод мянга орчим шар хантааз тараажээ. Дараа нь Андрия Мандич жагсаал цуглаанд оролцогчдод хандан үг хэлсэн байна.  

Холбоотой мэдээ