Дундговь аймгийн хоёр сурагч олон улсын цээж тооллын тэмцээнээс "Алтан цом" хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-10 15:11:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын цээж тоолол, соробаны 23 дахь тэмцээнд Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч М.Дунгармаа, У.Мишээл нар оролцож, түвшин түвшиндээ тэргүүлж, “Aлтан цом”-ын эзэд боллоо.  

12-р сарын 9-10-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан Олон Улсын 23 дахь удаагийн “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах” тэмцээнд  Монгол улсаас 53 суралцагч оролцож, 9 ангилалд дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд, багачуудтай өрсөлджээ.

Дундговь аймгаас анх удаагаа Олон улсын цээж тоолол, соробан сампингийн тэмцээнд ийнхүү бяцхан 2 охин, “Соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтын төв”-ийн багш Э.Золзаяагийн хамт явж оролцсон бөгөөд амжилт гаргасан явдал нь мөн анхны  тохиолдол болж байгаа юм

Холбоотой мэдээ