Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах жилийн ажлыг 90 хувийн биелэлттэй гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-11 10:06:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оныг “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах жил” болгон зарласан. Зорилтот  жилийн эцсийн ажлаа дүгнэлээ.

Энэ хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурдвал, “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г аймгийн Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Мөн эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалт, хэлэлцүүлгийг 23 удаа зохион байгуулж, үүнд 7560 хүүхэд, залуусыг хамруулжээ.

“Цахим орчинд өөрийгөө хамгаалья” нийтлэлийн уралдаан, охидын эрхийг хамгаалж, тэдний үзэл бодлыг илэрхийлэх “Нүдээ нээ”, “Охидоо сонсьё” хэлэлцүүлэг, үе тэнгийнхний дарамт, шахалт, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Дэвжээ” тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Энэ онд хүүхдийн тусламжийн 108 утсанд зургаан дуудлага ирж, Хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байраар 18 хүүхэд үйлчлүүлжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд дээрх ажлын хэрэгжилт 90 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн юм.

Холбоотой мэдээ