Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-12-10 16:27:53
Лондон. /Vesti/. Их Британийн нийслэл Лондон хотод Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал болсон байна. Цагдаа нар жагсагчдыг хооронд нь салгаж тусгаарлан, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж чаджээ.

Лондон хотын төвд болсон Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахыг дэмжиж буй хүмүүсийн жагсаалд 3000 орчим хүн оролцсон бол 15000 орчим хүн эсэргүүцэн жагсчээ. Хоёр жагсаал хоёул Парламентын талбайд дууссан байна.

Британичууд дээрх асуудлыг парламентаар хэлэлцэхээс өмнө ийнхүү жагсаал цуглаан хийжээ. Их Британийн парламент мягмар гарагт Brexit-ийн гэрээг батлах эсэхийг эцэслэн шийдэх ёстой юм.


Холбоотой мэдээ