“Их амгалант номын хүрдэн” хийд байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-11 10:23:10

    Увс /МОНЦАМЭ/. Бурхан шашнаа шүтэх, хүн ардын сайн сайхны төлөө  өршөөл залбирал үйлдэх зорилгоор хэсэг лам нар нэгдэж Их амгалант номын хүрдэн хийд байгуулж, өнгөрөгч Зулын 25-ны билигт сайн өдөр нээлтийг нь хийлээ.


Хэдийгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа ч тус хийдийг зорих сүсэгтэн олны цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

Өнөөгийн нийгэмд айл өрх бүр бурхан шашинаа дээдлэн цаг ямагт, аврал өршөөлөө хүсч, залбирал үйлдэн өөр өөрсдийн зан үйлийг хийдэг болсон. Энэ ч утгаараа сүсэгтэн олонд зориулагдсан бурхан номын их хийд ийнхүү байгуулагдаад байна. “Их амгалант номын хүрдэн хийд нь анхны хурал номоо Зулын 25-ны өдөр эхлүүлсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ ” хэмээн тус хийдийн лам Д.Балдорж хэллээ. 

Холбоотой мэдээ