Сайншанд суманд “Автобуудал” ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-10 16:59:32

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Авто тээврийн төв шинэ барилгатай боллоо. “Автобуудал” гэх нэртэй дээрх барилгыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн 809,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх хайрхан трейд” ХХК  барьж ашиглалтад оруулжээ. 

Автобуудал ашиглалтад орсноор улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх, ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа аж.Өмнө нь Авто тээврийн төв нь авто машины оношилгоо үйлчилгээ хийх байгууламжтайгаа нэг дор үйл ажиллагаа явуулж байсан бол шинэ барилгатай болсноор үйлчилгээгээ өргөжүүлж чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрджээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг, сумын удирдлагууд, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн П.Дэлгэрнаран болон удирдлагууд, аймгийн хэмжээнд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцов. Одоогоор Авто тээврийн төв нь Сайншандаас Замын-Үүдийн чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Батхүлэг”, “Сайншанд сити такси” компани, болон жолооч нарыг хамруулж тээврийн өвлийн үзлэгийг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ