Арвайхээрт “Гэрэлт гудамж” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-11 15:38:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн хөрөнгөөр 2019 онд 16 бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэнэ.

Тухайлбал, гудамж талбайн камержуулалт, өргөтгөл, гэрэлтүүлэг, нийтийн орон сууцны засвар, дээврийн засвар, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, нийтийн тээврийн парк шинэчлэл зэргийг хийж гүйцэтгэх аж. Мөн өргөгч болон зам цэвэрлэгээний авто машин авах, нийтийн бие засах газар барих, “Гэрэлт гудамж”-ийг шинээр байгуулж, тохижуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийх юм.

Бяцхан хүүхдүүддээ зориулж, Хүүхдийн паркийн тоглоомыг шинэчлэх бол өсвөр үе, залуучуудын эрэлт хэрэгцээг хангаж, унадаг дугуйны зам тавих, усан спортын сургалтын төв байгуулах, кинотеатр барих ба малчны хорооллыг цахилгаан, эрчим хүчээр хангана. Тэрчлэн улсын баяр наадмыг зохион байгуулах, Төгрөг сумын цэцэрлэгийг өргөтгөхөд ОНХС-ийн хөрөнгөөс зарцуулна. Дээрх ажлуудад 3.5 тэрбум төгрөгийг зарцуулах юм.

Холбоотой мэдээ