"НАСА"-гийн тандалтын төхөөрөмж нарны системээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-11 12:04:45

ВАШИНГТОН. /BBC/. Дэлхийгээс 1977 онд хөөрсөн “Voyager 2” тандалтын төхөөрөмж нь нарны системээс гарсан хэмээн бүртгэгдсэн хүний гараар бүтээсэн хоёр дахь биет болсон тухай Америкийн Геофизикийн холбооноос /AGU/ мэдээлэв.


Уг төхөөрөмжийг түүний ижил загвар болох “Voyager 1” хөлгийг хөөргөхөөс 16 хоногийн өмнө хөөргөж байсан боловч “Voyager 2” төхөөрөмжөөс хурдан урагшилсаар түүнээс зургаан жилийн өмнө нарны системээс гарч, одод хоорондын орон зайд нэвтэрсэн юм.


Америкийн Геофизикийн холбооны ахлах эрдэмтэн, профессор Эдуард Стоны хэлснээр, “Voyager” төхөөрөмжүүдийн аль аль нь одод хоорондын орон зайд нэвтэрсэн бөгөөд “Voyager 2” тандалтын төхөөрөмж 2018 оны 11 дүгээр сарын 5-нд нарны системээс гарсан ажээ.


Voyager 2” төхөөрөмжийн одоогийн байршил нь дэлхийгээс 18 тэрбум гаруй километр зайд байгаа бол “Voyager 1” төхөөрөмж дэлхийгээс 22 тэрбум километр зайд хүрч очсон байна.


Дээрх төхөөрөмжүүдийг нарны системийн гадна оршдог гарагуудыг судлахаар илгээсэн бөгөөд тэдний аялал цааш үргэлжилсээр байх ажээ. 

Холбоотой мэдээ