“Эрдэнэт –Овоот”-ын чиглэлийн төмөр замын 11.6 км нь Орхон аймгийн нутгаар дайрна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 16:03:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр  Орхон аймгаас  Хөвсгөл аймаг хүртэлх Эрдэнэт-Овоот”-ын чиглэлд 542 км төмөр зам тавина. Ингэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар 11,64км урттай төмөр зам дайрч өнгөрнө гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон хэллээ.  

Шинээр тавих төмөр замын чиглэлийн дагуу хамгаалалтын зурвасын өргөнийг тооцоход  хоёр өрх, долоон аж ахуйн нэгжийн газрыг  дайран өнгөрөх урьдчилсан судалгаа гарчээ. Иймд  тухайн газар эзэмшигчдэд нөхөн олговор олгох,  төмөр замын хамгаалалтын газрын зурвасын өргөнийг эцэслэн тогтоох шаардлагатай байгаа аж. Иймд уг асуудлыг төсөл хэрэгжүүлэгч компани болон Зам тээврийн сайдад албан бичгээр хүргүүлсэн байна.  

Холбоотой мэдээ