Тогтвортой байдлыг хангахад компанийн засаглалын комплаенсыг нэвтрүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-11 17:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.”Комплаенс гэдэг нь компанийн засаглалын нэг хэсэг бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, мэргэжлийн стандартуудад нийцүүлэн ил тодоор үйл ажиллагаа явуулах чадамж юм. Үүнийг санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлснээр засаглал, дотоод хяналт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэй”-г өнөөдөр болсон “Санхүүгийн салбарын комплаенс-2018” форум нээлт дээр СЗХ-ны дарга С.Даваасүрэн онцолж байв.

СЗХ-ноос санаачлан, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгалын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан форумаар комплаенсын зохистой тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах, баталж мөрдөх арга зүйн талаар дэлгэрэнгүй хөндөн хэлэлцсэн юм.


Форумд санхүүгийн бүхий л салбарын төлөөллөөс гадна гадаадын 250 гаруй зочин төлөөлөгч оролцож, санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, комплаенстай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт болон Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын явц зэрэг асуудлаар санал солилцсон юм.



ОУВС-гийн хөтөлбөрийг 2019 онд үргэлжлүүлэхийн тулд Монголын УИХ, Засгийн газраас эхлээд төр, засгийн хэмжээнд баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Банкны салбарыг улам чадавхижуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкны хүү өндөр харагдаж буй ч энэ нь эргээд эдийн засагт эерэг дүр төрх байгааг харуулж байна.



Форумын үеэр Дэлхийн банкны орон хариуцсан ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг, “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал богино болон дунд хугацаандаа эерэг байгаа ч эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор эмзэг хэвээр байгаа” хэлж байв. Мөн форумд оролцсон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр, “Хөрөнгийн зах зээл, даатгал, ББСБ зэрэг байгууллагууд комплайнсыг хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг тэмдэглээд, “Үүнд мэдээж хэрэг Засгийн газрын мөнгөний бодлого, макро эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд нөлөөлнө. Гэхдээ зохицуулагч байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, комплаенсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалах нь чухал юм.

ОУВС-гийн хөтөлбөрийг 2019 онд үргэлжлүүлэхийн тулд Монголын УИХ, Засгийн газраас эхлээд төр, засгийн хэмжээнд баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Банкны салбарыг улам чадавхижуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкны хүү өндөр харагдаж буй ч энэ нь эргээд эдийн засагт эерэг дүр төрх байгааг харуулж байна” гэсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ