Монгол, БНХАУ-ын автозамын боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-11 17:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд энэ сарын 29 болон 2019 оны 01 дүгээр сарын 01-нд амарна.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрт бүх нийтийн тэмдэглэлт баяраар автозамын хилийн боомтуудыг амраахаар тусгасан. Энэ сарын 29-нд Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 01  дүгээр сарын 01-нд Шинэ жил тохиож байна юм. Тиймээс эдгээр өдрүүдэд автозамын хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Холбоотой мэдээ