Цэгээн нуур, Дулаан хан уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-11 22:39:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ Дулаан хан уул, Цэгээн нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр гаргажээ.

Экологийн хувьд онцгой ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газраар сонгогдсон, ховор ба ховордож байгаа ургамал, амьтдын амьдрах орчин, экологийн холбоо нутаг болох Дулаанхаан уул орчмын 17,0, Цэгээн нуурын орчмын 23,0 мянган га газар нутгийг сумын ИТХ-ын хурал орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа гэж сумын ИТХ-ын дарга С.Ганбат мэдэгдлээ.

Дулаан хан уул нь байгалийн унаган төрхөө сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой, түүх, соёлын дурсгал бүхий нутаг юм. Цэгээн нуур орчмын нутагт олон улс, бүс нутгийн хэмжээнд устаж байгаа болон устаж магадгүй ангилалд багтсан араатан, жигүүртэн байдаг аж. Тус нуурын орчимд 9 зүйлийн сүүн тэжээлтэн, 36 зүйлийн шувуу нүүдэллэн амьдардаг байна.

Холбоотой мэдээ