Канадын дипломатч асныг БНХАУ-д баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-12 10:19:34

БЭЭЖИН. /BBC/. Мягмар гарагт Канадын дипломатч асан Майкл Ковригийг БНХАУ-д баривчилсан байна. Huawei” компанийн өндөр албан тушаалтныг Канадад баривчилсан явдлыг БНХАУ-ын тал эсэргүүцсэн хэвээр байгаа юм.


Бельгид байрладаг Олон улсын хямралын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр, Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн газрын ахлах зөвлөх М.Ковригийг БНХАУ-д баривчилсан ажээ.


Баривчилгаа хэзээ болсон хийгээд Канадын дипломатч асныг яагаад баривчлах болсон талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.


Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах ажилтнууд АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилснаас хойш Хятад-Канадын харилцаа хурцдаж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ