Бага ангийн сурагчдын цүнхний жинг багасгах арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 17:44:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт сургууль бүрт сурагчдын цүнхний жингийн талаар эцэг, эх, хүүхдүүдээс судалгаа авч нэг ширээний хоёр хүүхэд өөр хоорондоо сурах бичгээ давхцуулахгүйгээр авчрах, нэг хичээлийг 7 хоногт хоёр удаа ордог байсныг нэг өдөр заахаар хичээлийн хуваарьт нь тусгах зэрэг арга хэмжээ  авч эхэлжээ.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын цүнхний жинг биеийн жинтэй харьцуулж овор хэмжээг нь багасгах үүргийг Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд хоёр сарын өмнө өгсөн. Үүний дагуу дээрх арга хэмжээг авч байна. 

Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнхний жинд хяналт тавьж ач холбогдолгүй хэрэгсэл авч явж байгаа эсэхийг хянах хэрэгтэй гэж БСУГ-ын мэргэжилтэн Б.Дашням хэллээ. Мөн Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сургууль бага ангийн хүүхэд тус бүрийн биеийн жин, өндрийг хэмжсэн судалгаатай болсон байна. 

 

Холбоотой мэдээ