Халхын "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-12 11:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шашин төрийн гурван зулын нэг халхын Зая гэгээнтний түүхэн амьдралаас сэдэвлэн бүтээсэн Төрийн шагналт С.Соронзонболдын хөгжим "Зая гэгээнтэн" дуулалт жүжгийн нээлт амжилттай боллоо.Энэхүү жүжгийг Архангай аймгийн Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын хамт олон бүтээж үзэгч олондоо толилуулав. Энэ жүжгийг тавих санаачлагыг МУСГЗ Г.Жамц, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт С.Соронзонболд, зохиолчоор  Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва, найруулагчаар МУСТА Д.Ганболд, зураачаар Ч.Батболд нар ажиллажээ. Мөн жүжгийн найрал дууны багш О.Эрдэнэцог, хөгжмийн багш МУСТА Ж.Мөнхбат, бүжгийн багш МУСТА Ч.Одбаяр нар ч идэвхийлэн ажилласан байна.  СУИС, Архангай аймгийн Багшийн сургуулийн хамт олон,ТV9 телевиз, Архангай медиа групп, аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд  жүжгийг амилуулхад тус дэм болжээ. Санхүүгийн дэмжлэг үзүүлж хандив өргөсөн иргэн Г.Жамц, Н.Шагдаржав, Г.Цэрмаа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, 1998 онд Архангай аймгийн Ихтамир сумын ЕБС төгсөгчдийн сэтгэл зүтгэл тус жүжгийг тайзнаа амьдруулахад  шингэсэн гэж ХДТ-ын дарга Ж.Нямаа ярив.

Холбоотой мэдээ