Хамгаалалтын цэгүүдийг татан буулгасан ажлыг баталгаажуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-12 11:20:31

СӨҮЛ. /Yonhap/. Цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэгүүдийг татан буулгасан ажлыг баталгаажуулахаар хоёр Солонгосын төлөөлөгчид тус газарт лхагва гарагт очсон тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.


Цэргийн хурцадмал байдлыг намжаах хийгээд харилцан итгэлцлийг бий болгох зорилтын хүрээнд байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талаас тус бүр долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын багийг илгээсэн байна.


БНСУ болон БНАСАУ-ын талууд цэрэггүй бүс дэх хамгаалалтын 22 цэгийг татан буулгахаар тохиролцсон боловч түүхэн шийдвэрийн гэрч болгон зэвсэггүй хоёр цэгийг үлдээхээр болсон билээ.


БНСУ-ын тал баталгаажуулалтын ажлыг өнөө өглөө эхлүүлсэн бол БНАСАУ-ын тал үдээс хойш шалгах ажээ. Хяналтын багийн гишүүд бүх зэвсэг болон цэргийг татан буулгасан эсэхийг шалгах юм. 

Холбоотой мэдээ