Дур мэдэн баривчлан саатуулах явдлаа зогсоохыг Хятад улсад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 11:22:43

ВАШИНГТОН. /ТАСС/. Канадын дипломатч асан Майкл Ковригийг Хятад улсад баривчлан саатуулсан тухай мэдэгдэлд АНУ сэтгэл түгшиж байгаа бөгөөд хүмүүсийг дур мэдэн хорих явдлаа зогсоохыг Хятадын эрх баригчдад уриалж байна хэмээн АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Роберт Палладино мэдэгджээ.  


“Дур мэдэн баривчлан саатуулах явдлаа зогсоож, олон улсын консулын чиг үүрэг хийгээд хүнийг эрхийг хамгаалах үүрэг хариуцлагын хүрээнд эрх чөлөөг хүндэтгэхийг Хятад улсад уриалж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Канадын дипломатч асан Майкл Ковриг Хятад улсад баривчлагдсан тухай өнгөрсөн мягмарт гарагт мэдээлсэн байна. Түүнийг ямар хэрэгт сэжиглэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канад улсад баривчлан саатуулсны дараа энэ хэрэг болсон юм. 

Холбоотой мэдээ