"Bohemian Rhapsody" хамгийн их хандалттай дуугаар тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТОКИО. /NHK/. XX зууны хамгийн өндөр хандалттай дуугаар Их Британийн алдарт “Queen” хамтлагийн "Bohemian
Rhapsody" дуу тодорчээ.
“Universal
Music Group” компанийн
мэдээлснээр тус дууны хандалт 1,6 тэрбумыг давжээ. Нээлтээ хийгээд удаагүй
байгаа "Bohemian
Rhapsody" кино нь тус
үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Кинонд “Queen” хамтлагийн
дуучин Фредди Меркуригийн талаар өгүүлдэг.
Анх 1975 онд олны хүртээл болсон энэ дуу нь 9 долоо хоног дараалан чартад
эхний байрт бичигдэж байжээ.
Жагсаалтын эхний гурван байрт мөн Америкийн
рок “Nirvana” хамтлагийн "Smells Like Teen
Spirit", Guns
N' Roses' хамтлагийн "Sweet
Child O'Mine" дуунууд орсон
байна.