"Хүрэн морь" найраглал дэлгэцийн бүтээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-12 18:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт "Хүрэн морь" найраглал кино болох гэж буйг бид мэдээлсэн. Тэгвэл уг найраглалаар бүтээсэн монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ.“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг "Хүрэн морь" найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээв. Уг кино энэ сарын 28-наас театруудаар гарна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн эл кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз ын 8 орны уран бүтээлч хамтран ажиллав.

Холбоотой мэдээ