Загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель" шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-12 18:14:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Нэг бүс-Нэг зам" эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд "Далайн торгоны зам", "Эх газрын торгоны зам"-ыг дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас загварын үйлдвэрийг дэмжих зорилготой "Торгоны зам олон улсын загварын долоо хоног-2018" Хятадын Ши-Ан хотод энэ сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөв.Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн загвар өмсөгч Н.Билгүүн, Ж.Мөнгөнцацралт нар оролцсон бөгөөд "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэв.

"Торгоны замын загварын долоо хоног-2018"-ын хүрээнд хувцас загварын аж үйлдвэр эдийн засагт үзүүлэх нөлөө, түүний ач холбогдлыг хэлэлцэх форум болсон байна. Энэ үеэр Монголын олон улсын моделийн холбооны тэргүүн А.Уянга оролцож, хувцас загварын салбарын орчин үеийн чиг хандлага, дизайнеруудыг хэрхэн дэмжих зэрэг асуудлаар олон улсын эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцжээ.

Холбоотой мэдээ