Эбола вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/.Бүгд
Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусээр халдварласан хүний тоо 500 болж
нэмэгджээ.
Тус улсын эрүүл
мэндийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 11-ний байдлаар Эбола вирусээр
халдварласан 452 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан байж болзошгүй 48
тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн уг вирусээр өвчилсөн 289 хүн амиа алдсан
бол 172 хүнийг эдгээж чадсан байна.
Энэ вирус
нь халуун орны зэрлэг амьтдаас, тухайлбал сармагчин, жимсний сарьсан
багваахайнаас хүнд, улмаар хүнээс хүнд халдварладаг байна.