Өрхийн эмнэлгийн хоёр төвд авто машин өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 21:09:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Анхны-Оч”, “Үйлсбадрах” Өрхийн эрүүл мэндийн төв түргэн тусламжийн дуудлагад явах автомашинтай боллоо. Үүнийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр авч өгч байгаа ажээ. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлалт хэмжих аппарат болон цусны шинжилгээний анализатор өглөө. Дээрх авто машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд орон нутгаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна. 

“Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төв нь Зэст, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багийн нийт 20 мянга гаруй, “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төв гэр хорооллын Цагаанчулуут, Уртын гол, Рашаант, Наран багийн нийт 14 орчим иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. 

 

 

Холбоотой мэдээ