Баянхонгорын “Бага олимпийн наадам” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-24 18:14:03

“Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын “Бага олимпийн наадам” албан ёсоор эхэлж байна.

Тус наадмыг зохион байгуулах хорооноос гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа “Бага олимпийн наадам”-ын тэмцээнүүд Баянлиг, Бууцагаан суманд болох талаар танилцууллаа.

Анх 2008 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачлагаар олимпийн аварга төрүүлэн гаргах зорилготой Баянхонгор аймагт анхдугаар бага олимпийн наадмыг зохион байгуулснаас хойш 2008 онд Монгол улсаас анхны олимпийн аварга төрөн гарч Монголчуудаа баярлуулсан юм. Харин “Бага олимпийн наадам”-ын бамбар дахин 2012 онд бадамлан асч, энэхүү бага олимпийн наадмаас Ази тивийн наадамд эх орныхоо нэрийг гаргаж алтан соёмбот төрийн далбаагаа өргөсөн олон тамирчин төржээ.

Мөн энэ удаа тус наадмыг зохион байгуулах туршлагаас хуваалцахаар Баян-Өлгий, Орхон зэрэг 10 аймгаас төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын наадамд олимп тив дэлхийд нэрээ дуурсгаж байгаа олон тамирчид ирж, ирээдүйн шилдэг тамирчдаа дэмжлээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд