УИХ-ын дарга З.Энхболд оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-25 10:22:21

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д  албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 24-нд УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхсаны дараа тус мужийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад ярилцлага өгөв.

Ярилцлагын үеэр УИХ-ын даргаас  Монгол Улс болон Свердловск мужийн хамтын ажиллагаа, мөн ирэх 2016 онд Екатеринбург хотноо болох аялал жуулчлалын үзэсгэлэнд монголын төлөөлөгчид оролцох эсэх талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд