Газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-25 11:43:47

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч ажлын 10 хоногоор сунгаж,  10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авахаар болсон. Тиймээс нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд