Нийслэлийн Боловсролын газраас оюутнуудын смарт картыг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-25 11:59:10

Их, дээд сургуулийн оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх смарт картыг нийслэлийн Боловсролын газар, МСҮТ-ийн оюутнуудын смарт картыг нийслэлийн Хөдөлмөрийн газраас олгохоор болжээ.

Одоогоор их, дээд сургуулиудаас оюутнуудын мэдээллийг цуглуулах зэрэг бүртгэлийн ажлыг холбогдох байгууллага нь хийж байна. Иймд уг карт оюутнуудын гар дээр хараахан түгээгдэж амжаагүй байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 420 мянган орчим смарт карт иргэдийн гарт очсон байна. Харин бүгд идэвхтэй хэрэглэгдэнэ гэж байхгүй бөгөөд тодорхой хэмжээнд тоон үзүүлэлтүүд харьцангуй өөр өөр үзүүлэлттэй байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд уг картыг борлуулах 400 орчим гэрээт цэг ажиллаж байгаа. Цаашид карт цэнэглэх үйлчилгээг улам бүр боловсронгуй болгох талаас нь судалж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд