Сирийн мөргөлдөөнийг шийдэхэд ОХУ илүү чухал үүрэг гүйцэтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-02 13:34:36

БЕРЛИН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцэлд Барууныхан шийдэмгий бус байгаа учир ОХУ Сирийн мөргөлдөөнийг шийдэхэд илүү чухал үүрэг гүйцэтгэж байна. Ийм дүгнэлтийг Германы хэвлэлүүд Сири дэх “Лалын улс” бүлэглийн эсрэг ОХУ-ын явуулж буй агаарын ажиллагаатай холбогдуулан хийжээ.

“Сирийн хямралд Москва хөндлөнгөөс оролцож байгаа нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын өмнүүр сүртэйгээр "улаан шугам" татсан боловч түүнийхээ дээгүүр давж гарсан талаараа дүгнэлт хийгээгүй өрнөдийнхний дампуурлыг харуулж буй хэрэг” гэж “Die Welt” сонинд цохон тэмдэглэсэн байна. “Өрнөдийнхөн шийдэмгий бус байсан, түүгээр барахгүй хулчгар байдлаа харуулсан бөгөөд үүнийг нь ОХУ ашиглаж байна” гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ.

“Bild” сониныхны үзэж буйгаар, ОХУ Сирид явуулж буй үйл ажиллагаагаараа дэлхийн бодлогод тэргүүлэх үүргээ эргүүлэн авч байна.

“Сирийн талд орох алхам хийснээр, Путин ОХУ-ын үйл ажиллагааны хүрээг ихээхэн тэллээ. “Хүйтэн дайнаас” хойш Москва хэзээ ч бусад бүс нутагт ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй” гэж Frankfurter Allgemeine Zeitung сонинд онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд