Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2017-03-19 15:13:15

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь захирамж гаргаж 2017 онд иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөгийн удирдамжийг баталлаа.

Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, бодлого шийдвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөгийг ЗДТГ-ын харъяа агентлагууд хэрэгжүүлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд Сүмбэр сумын I, II, III, IV, V, VI, Шивээговь сумын I, II, Баянтал сумын I, II багийн иргэдтэй уулзаж төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжлтийг танилцуулж, иргэдээс санал асуулга авч, санал хүсэлтийг нь сонсож ажиллана.

Нээлттэй хаалганы  өдөрлөгийн үр дүн, тайланг нэгтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ