ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:35:42

ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-5-ны өдөр Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна. Тэрээр дагалдан яваа албаны төлөөлөгчдийн хамт Тяньаньмэнийн талбайд болсон Чөлөөлөх дайны ялалтын 70-н жилийн ойн цэргийн ёслолын ажиллагааг үзэж сонирхлоо.

Мөн айлчлалын бүрэлдэхүүн Тяньаньмэний парадад оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх сүр жавхааг илтгэн харуулсан цэрэг дайчидтай уулзан баяр хүргэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэрэг \нэг хайрцаг\-т дэлхийн 10 гаруй орны 1000 гаруй, ХАЧА-ын 12000 орчим цэргийн хамт Бээжингийн төв талбайд ёслол төгөлдөр алхсан юм. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б. Амгаланбаатар манай цэргийн багийг ахалж яваа бөгөөд цэргийн парадын хайрцгийг дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ удирдсан билээ.

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд