Путин, Си Зиньпин нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:45:57

Си Зиньпин энэ сарын 3-ны өдөр Ардын их хурлын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг хүлээн авч уулзлаа. Тэрээр Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхэд Орос улс идэвхтэй дэмжлэг үзүүлэн,  өөрийн орны цэргийн багийг цэргийн ёслолын ажиллагаанд ирүүлсэнд талархлаа илэрхийллээ.

Си Зиньпин  Хятад, Орос дэлхийн хоёрдугаар дайны Ази болон Европ тив дэх гол талбар байсан бөгөөд 2 р  дайны ялалтад ОХУ их хохирол амсч,  онцгой хувь нэмэр оруулсан. Энэ онд манай хоёр орны удирдагч эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын ажиллагаанд харилцан оролцсон нь бүс нутгийн  болон дэлхийн энх тайванд тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсэд  хувь нэмрээ төлөө юм  хэмээн онцолжээ.
Мөн тэрээр  Хятад Оросын  бүх талын стратегийн түншлэлийн  харилцааг хөгжүүлэн,  олон талт  бодитоор хамтран ажиллах Хятад улсын байр суурь   өөрчлөгдөхгүй юм.  2 тал санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, газарын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Торгоны замын эдийн засгийн бүс болон Европ Азийн  эдийн засгийн  холбооны бүтээн байгуулалтыг уялдуудан хамтын  урт хугацааны төлөвлөлт бий болгон,   төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Хятад, Орос улсууд  НҮБ-ийн гишүүн, Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд НҮБ байгуулагдсны 70- н жилийн  ойн  үеэр олон улсын хамтын нийгэмлэгийн хамт  түүхийг дурсан, ирээдүйг цогцлоон байгуулах, дэлхийн 2-р дайны ялалтын  амжилтыг сахин хамгаалах, НҮБ ийн дүрэм, зорилт зарчмыг баримтлан, харилцан хожсон хамтын ажиллагааг голлосон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг  бий болгоход хамтын  ажиллагаагг эрчимжүүлэх хэрэгтэй юм гэлээ.
 ОХУ-н ерөнхийлөгч Путин  Хятадын ард түмний Японыгэсэргүүцэх дайны ялалтын 70-н жилийн ойд оролцохоор Хятад улсад   ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэн  ойн  арга хэмжээ цэргийн парад гүн сэтгэгдэл үлдээснийг хэлэв. Энэ жил ХАЧА  болон ОХУ ын Арми  анх  удаа дурсгалын арга хэмжээнд харилцан  оролцлоо. Си  Зиньпин даргын  энхтайвны талаар  маш тодорхой  хэлсэн үгийг  Орос улс өндөр хэмжээнд үнэлж байна.  Оросын тал  Хятад улстай стратегийн хамтын  ажиллагааны  түншлэлийн  харилцааг  хэлбэрэлтгүй биелүүлэн  2 улсын  эрчим хүч,  нефть,  санхүү, иргэний нисэх,  технологи,  үйлдвэрлэлийн салбарт  бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсч байна.  Мөн НҮБ болон  олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээний харилцан тохиролцоог эрчимжүүлнэ гэв.
Уулзалтын дараа  2 улсын төрийн тэргүүн  нар гадаад харилцаа, эрчим хүч, дэд бүтэц, газар, боловсрол, гааль,  хөрөнгө оруулалт, санхүү, худалдаа,  цахилгаан, зам харилцаа, интэрнэт, машин механизм зэрэг салбарт хамтран ажиллах гэрээг батламжилжээ . 

Эх сурвалж: Синьхуа агентлаг. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд