Өвөрмонголд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:34:42

ӨМӨЗО-ны Худалдааны тэнхмээс энэ сарын 24-нд мэдээлснээр, өнгөрсөн долоон сар гаруйн хугацаанд ӨМӨЗО-нд гадаадын хөрөнгө оруулалттай 32 аж ахуйн нэгж шинээр байгуулагджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Орос, Монголын бизнес эрхлэгчид Өвөрмонголыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгж гол төлөв эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулжээ.

Б.Занданхүү. Хөххот. 2015.08.30

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд